ЗӨВЛӨМЖ

2012-01-28,

Хэл сурах нэгэн зөвлөмж


Хэл сурна гэдэг бол нэгэн дор суугаад огцом сайжраад богино хугацаанд сурчихдаг зүйл биш. Гадаад хэлийг сурах тухай асар олон зөвлөмж байдагаас нилээд үр дүнтэй бөгөөд шинэлэг санагдсан нэгэн аргын талаар энд дурдая


Энэ нь үнэндээ хэл сурах арга гэхээсээ цээжлэж тогтоох арга юм. Тэгэхээр юм тогтоох гэдэг бол хүн амьдралдаа тогтмол хийж байдаг сурах үйлийн нэг хэсэг билээ. Сонирхолтой нь хүн бүр ой тогтоолт адилгүй. IQ-ийн хувьд асар ялгаатай атлаа ой тогтоолтоороо адилхан байх нь ч байдаг байх юм.

Монголчууд дунд нэг ийм үг явдаг. Цээжлэе гэвэл тэр зүйлээ нэг хар. Дахиад 30 секунд болоод бас нэг хар. Дараа нь 3 минутын дараа, 30 минутын дараа, тэгээд 3 цагийн дараа, 3 хоногийн дараа, 30 хоногийн дараа харсан байхад тэр зүйлийг хүн мартахгүй гэдэг. Энэ ч бас ортой бололтой юм. Гэхдээ асуудлын гол нь хүн өдөрт 20, 30 үг цээжлээд эхлэбэл алийг нь 3 хоногийн өмнө, алийг нь 3 цагийн өмнө харснаа хянах аргагүй болдог.

Гэхдээ дээрхийг хянах, дээрх байдлаар тогтоохын тулд барууныхан Flash Card их хэрэглэдэг. Flash Card гэдэг нь нэг тал дээр тогтоох үг, нөгөө тал дээр нь тайлбар бичсэн жижиг картууд юм. Түүнийгээ хаа ч явсан завтай үедээ гаргаад харах бөгөөд санахгүй байгаагаа баруун халаасандаа, санаж байгаагаа зүүн халаасандаа, маш сайн тогтоосноо цүнхэндээ хийгээд байх юм. Ийм замаар бүгд цүнх рүү орох хэрэг л дээ.сТэгэхээр юм тогтоох гэдэг бол хүн амьдралдаа тогтмол хийж байдаг сурах үйлийн нэг хэсэг билээ.


 




бичсэн: сургалтын блог төрөл: зөвлөгөө
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax